Дэлхийн философийн өдөр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-11-18 10:24:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гараг (2021-11-18)-т дэлхийн философийн өдрийг тэмдэглэх уламжлал тогтжээГэхдээ философи сэтгэлгээ цаг үеийн сорилтуудыг даван туулах, ялангуяа нийгмийн ёс суртахууны төлөвшилтийг сайжруулах, шударга ёсыг тогтоох  үзэл санааг түгээн дэлгэрүүлэх хүүхэд залууст шүүн шинжилсэн үзэл бодол, ухаалаг, бүтээлч чадварыг төлөвшүүлдэг бөгөөд хүлээцтэй байдал, энх тайвныг хөхүүлэн дэмждэг салбар  гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаар үнэлжээ. Энэ үнэлгээ дээрх шийдвэр гаргах суурь нь болсон бололтой. Монгол Улсад энэ өдрийг  2012 оноос тэмдэглэж эхэлсэн байна.


Философи нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар түүнчлэн хүний амьдралын утга учрын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайдаг онцлогтойДэлхийн өнцөг буланд ойролцоогоор 3000 гаруй жилийн өмнө  Философи үүссэн гэж үздэг. Эртний Грекийн философичид Платон, Аристотель нар философийг зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн гэж үзсэн байна.


Мэдлэгийн үүсэл, цаашдын хөгжил нь тодорхой улс орны болон улмаар нийт хүн төрөлхтний хөгжлийн тухай төвшин дэх оюуны амьдралын төдийгүй тодорхой нийгэм-түүхэн нөхцөлийн бүтээгдэхүүн хэсэг нь философи болж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн байгалийн төлвөөс нийгмийн төлөвт улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож байжээ. Тэр нь байгалийг төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ.


Эртний ЭнэтхэгийнДорнынДундад АзийнЗүүн АзийнАфрикийн, эртний Грекийн гэж философийг  дотор нь ангилдаг байх жишээтэй. Эртний Грекийн философич Пифагор философи гэх нэр томьёог анх хэрэглэжээ. Философи гэдэг мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах гэдэг ерөнхий тайлбар байдаг. Тухайлбал агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзжээ. Тэрбээр асуулт-хариултын аргадаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашиглажээ. Философичдын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Тухайлбал Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар оролддог, эсвэл оршин тогтнож байгаа улс төрийн байгууллыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байжээ. Австрийн философич Витгенштейнийг философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүний нэг нь гэж үзэх юм.


Байгалийг судалсан эртний философичид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ. Философичид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг 17,18 дугаар зуунд оролдсон. Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь  Кант болсон ажээ.


Ертөнцийг үзэх үзэл ба философи


Ертөнцийг үзэх үзэл гэж юу болох, түүнтэй хүн ямар холбоотойг, улмаар хүний амьдралын утга учир ба зохистой байр суурь нь юу вэ? гэдгийг хамгийн ерөнхий байдлаар илэрхийлж буй хоорондоо уялдаатай янз бүрийн үзлийн цогц мөн. Ертөнцийг үзэх үзлийг янз бүрийн хэв маягт хуваадаг. 


Хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад тэдний хувийн амьдралын нөхцөл, хувийн мэдлэг, туршлага, дадал, мэдрэмж, оюуны чадавх зэргээр нөхцөлдөн ертөнцийг үзэх үзэл аяндаа бий болдог. Малчин, ажилчин, бизнесмэн, төрийн түшмэл, эсвэл дээд удирдагч зэрэг өөр байдлын (статусын) хүмүүст насанд хүрэгч ба хүүхэд зэрэг ялгаатай насныханд, бас эрэгтэй эмэгтэй хүйснийхэнд ертөнцийг үзэх өөрийн гэсэн ердийн үзэл нь үндэслэгддэг байдал, боловсруулсан төвшин,хамарсан асуудлын хүрээ зэргээрээ бие биеэсээ ялгаатайгаар төлөвшдөг.


Нийгмийн оюуны соёлын ямар төрлийн хүрээнд илэрч байгааг нь иш үндэс болговол ертөнцийг үзэх мифологи (шидэт домог зүй), шашны, философийн, шинжлэх ухааны үзлүүдийг давын өмнө онцолж үзэх шаардлага гардаг. Ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр байжээ. Хүний өөртөө байгаа янз бүрийн үзэл санааг нэгтгэж холбохоос гадна ялган салгах чадварыг философи бүрдүүлдэг гэж үздэг юм.



Холбоотой мэдээ