Сагсан бөмбөгийн оюутны лиг олон улсын стандарт хангасан ордонд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-18 11:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээний нээлтийн ёслол болон эхний тоглолтууд лхагва гарагт Мөсөн өргөө /Steppe Arena/ цогцолборт боллоо. Тэмцээнд 30 их, дээд сургуулийн 55 баг шилдгүүдийн төлөө өрсөлдөх юм байна.


Оюутны лигийн тоглолтын салхийг хагалж эмэгтэйчүүдийн "Этүгэн ирвэсүүд" баг, "МУИС шонхорууд ORI" багтай эн тэнцүү өрсөлдөж, эцсийн мөчид "Этүгэн ирвэсүүд" 67:66-гаар буюу ганцхан онооны зөрүүгээр хожлоо.


МУИС-ийн баг нэг оноо дутуу байхдаа бөмбөг тасалж довтолсон ч гоол оруулж чадалгүй алтан боломжоо харамсалтай алдсан юм.


Энэ өдрийн сүүлийн тоглолтод эрэгтэйчүүдийн "МУИС Шонхорууд Diamond" баг 91:78 харьцаагаар "ОТИС Шилүүсүүд" багийг хожлоо.















Холбоотой мэдээ