"Хайрын өдөрлөг" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-19 11:10:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 18-ны өдөр "Хайрын өдөрлөг" үйл ажиллагаа болж, оролцогч нартаа хайрын батламж гардууллаа.

Тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Буянт хотхон УТҮГ хамтран "Хүүхэд бүр инээж бай" нэг сарын аяныг өрнүүлсэн. Уг аяныг хааж "Хайрын өдөрлөг" зохион байгууллаа. Буянт хотхон УТҮГ-ын дарга Д.Шинэхүү "Аяныхаа хүрээнд үндэсний хөгжим, ардын дуу зэрэг цахим уралдааныг зохион байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй уулзаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж Нийгмийн бодлогын хэлтэст танилцуулсан зэрэг олон талт ажлуудыг хийлээ" гэлээ. "Хайрын өдөрлөг"-т Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 8 багийн 24 гэр бүл оролцсон байна. Гэр бүл бат бөх байхын тухай сургалт явуулж, оролцсон гэр бүлүүддээ хайрын батламж, гарын бэлэг гардуулсан байна.  

Холбоотой мэдээ