Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчил төрийн байгууллагуудаас нийтлэг илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-19 13:04:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас хийсэн ээлжит хяналт шалгалтад 463 төр, захиргааны барилга байгууламжийг хамруулан, гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 2931 зөрчил дутагдлыг илрүүлж, шалгалтын явцад 816 зөрчлийг арилгуулжээ.


Харин бусад зөрчлийг арилгуулах албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байна.


Барилгын дотор талд галын усан хангамжийн системгүй,  гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг байрлуулаагүй, дутуу, нөхөн хангалт хийгээгүй, аврах зам гарцыг хаасан, цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.




Холбоотой мэдээ