“Хангарьд” баг лигийн аваргын 6 цомоо хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-25 08:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хоккейн лигийн медалийн төлөөх тоглолтууд лхагва гарагт /2021.11.24/ “Степпе арена” мөсөн ордонд явагдаж алтан медалийн эздээр “Хангарьд” баг шалгарлаа. 


Эрдэнэтийн Хангарьд баг шигшээ тоглолтод “Шарын гол” багийг 6:3-аар хожсоноор Монголын хоккейн лигийн аваргын 6 дахь цомоо өргөлөө. 


"Ковид-19" халдварын улмаас 2 жил завсарласан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд 11 дүгээр сарын 21-нд эхэлж, алтан медалийн төлөө өрсөлдөх багууд тодорсон юм.


“Хангарьд” баг “Багануур” багийг 2 тоглолтод 12:3, 9:0 буулган авсан бол, шигшээд шалгарсан “Шарын гол” баг “Отгон од- Бласт” багийг 3:0, 4:3-аар тус тус ялсан.


Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, “Отгон од- Бласт” баг 7:6-аар хожиж, хүрэл медалийн эзэд болсон.



Холбоотой мэдээ