Ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-25 19:15:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтын дагуу Баянхонгор  аймгийн  2022 оны төсвийн төслийг Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр (2021.11.25) өргөн мэдүүллээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 12 дугаар сарын нэгний өдөр ээлжит хуралдаанаараа тус асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Улсын Их хурлаас Баянхонгор аймгийн төсвийн нийт орлогыг 2020 онд 9.5 тэрбум төгрөг, 2021 онд 11.2 тэрбум төгрөгөөр баталж байсан. Харин 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөг 16.3 тэрбум төгрөгөөр хянасныг 16.8 тэрбум төгрөг болгож 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт төсвийн орлогын 3.4 тэрбум төгрөг аймагт, 13.4 тэрбум төгрөгийг сумдын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Холбоотой мэдээ