Булган аймгийн 2022 оны төсвийн төслийг өргөн барилаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-11-25 14:56:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатад аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн барилаа.

          Аймгийн 2022 оны төсвийн орлогыг төсвийн шинэчлэлийн бодлого, шинээр хэрэгжих болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд цахим системийн шинэчлэлийг хийж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, сүүлийн 5-6 жилийн судалгаа зэрэгт үндэслэн 2021 оны төсвөөс 3,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 27,7 тэрбум төгрөг байхаар тооцжээ.

Аймгийн 2022 оны төсвийг өргөн барихад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч П.Оюунцэцэг, А.Сод-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, хэлтсийн дарга Д.Батцогт нар байлцлаа.

Холбоотой мэдээ