"МОНЦАМЭ-100" тэмцээний шилдгүүд маргааш тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн үдээс хойших тоглолтод ETV, MNB спорт багууд өрсөлдөж MNB спорт 6:0-ээр хожсон бол NTV, News.mn багуудын хоорондох тулаанд NTV баг 4:1-ээр хожлоо.
Харин Монголын радио, SPS телевизийн өрсөлдөөнд SPS телевизийн баг 8:0-ээр өрсөлдөгч багаа илүүрхэж хожлоо. Мөн эмэгтэйчүүдийн MNB баг, SPS багтай тоглож 1:1-ээр тэнцлээ.
Дараагийн тоглолт News.mn болон MNB sport багийн хооронд өрнөж News.mn-ийн хөлбөмбөгчид 3:1-ээр хожсон бол gogo.mn баг, MONTSAME-1 багийг 6:0-ээр хожив. Харин эрэгтэйчүүдийн MONTSAME-2 баг энэ тэмцээний шилдэг багуудын нэг SPS-тэй 1:1 оноогоор тэнцлээ.
Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт буюу эмэгтэйчүүдийн SPS, MONTSAME багуудын халз тулаан эн тэнцүү өрсөлдөөнтэй болж, улмаар МОНЦАМЭ-гийн баг 1:0-ээр ялалт байгуулан "МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн мeдалийн болзол хангалаа.