Өчигдөр 190 хүнээс коронавирус илэрч, 5 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-11-29 11:01:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 190-ээр нэмэгдлээ.

 

Мөн хугацаанд таван хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1922 хүн амиа алдсаныг бүртгээд байна.



Шинээр халдварласан тохиолдлын 112 нь нийслэлд, 78  нь хөдөө орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 14 тохиолдол Дархан-Уул, Говьсүмбэр аймагт тус тус бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6043 хүний 112 нь нэн хүнд,  2377 нь хөнгөн,  2815 нь хүндэвтэр,  739 нь хүнд байдалтай байна.

 

Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан 11 736 хүн гэрийн хяналтад байгаа аж. 



Холбоотой мэдээ