Аймгийн Нэгдсэн эмнэлэг унтуулгын орчин үеийн аппараттай боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-29 15:02:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Aeomed” маркийн унтуулгын аппаратыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт олголоо.

Унтуулгын аппарат нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай, олон жил яригдаж шийдлээ хүлээж байгаа асуудлуудын нэг байсан аж.

Одоо тухайн орчин үеийн аппаратыг Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагт ерөнхий унтуулгаар хийх бүх төрлийн хагалгаанд ашиглах юм.   

Холбоотой мэдээ