Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-30 17:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Австрали Улсын Амбан захирагч Дэвид Хөрлид Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.


Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар  ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Ирэх онд тохиох Монгол, Австралийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр талдаа өргөн хүрээнд тэмдэглэхийн төлөө байгаагаа тэрээр мөнх илэрхийлэв.


Амбан захирагч Д.Хөрли Элчин сайд Д.Даваасүрэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа тэмдэглэв. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан амжилттай хөгжиж буйг дурдаад ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхийн чухлыг онцлов.

Холбоотой мэдээ