ӨНӨӨДӨР: Монголын тариаланчдын үндэсний холбооноос ургац хураалтын талаар мэдээлнэ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-12-01 07:27:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “VELOX” оффист эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээж буй сэтгүүлч нарын “Илүү сайн маргаашийн төлөө” санал солилцох уулзалт болно. Утас: 99106580

10.00 цагт "Сити" их сургуульд Германы найруулагч, театрын онолч, жүжгийн зохиолч Бертольд Брехтийн уран бүтээл, онол туурвилын тухай “Б.Брехт: Шүлэг найрагч, ярилцлага, нийтлэл, хэлсэн үг” номын нээлт, “Театрын урлагийн шинэчлэл ба Б.Брехтийн хэл” эрдэм шинжилгээний хурал, “Б.Брехтийн он цаг” зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын тариаланчдын үндэсний холбооноос 2021 оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлнэ.

11.00 цагт С.Зориг агсны хөшөөний урд байрладаг Ардчилсан намын байранд тус намын 30 ойн баярын хүрээнд хийх ажлаа танилцуулна. Утас: 99221368
14.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” хурал болно.
Холбоотой мэдээ