Хятадын эх газарт “омикрон” хувилбарын тохиолдол бүртгэгдээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-01 09:34:07

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн төлөөлөгч Сюй Вэньбо мягмар гарагт мэдээллээ.


Мягмар гаргийн байдлаар “омикрон” хувилбар Өмнөд Африк, Израил, Бельги, Итали, Австрали, Канад, Хятадын Хонконг зэрэг улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна гэж С.Вэньбо хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Хятадын Анагаахын шинжлэх ухааны академийн мэргэжилтэн Цянь Жаохуэйн хэлснээр, Өмнөд Африк дахь халдварын тархалтын мэдээллээс үзэхэд “омикрон” хувилбар маш хурдан тархаж байна.


Гэхдээ “омикрон” нь хамгийн өргөн хүрээг хамран тархсан “дельта” хувилбарыг орлох эсэхийг хэлэхэд хэт эрт байгааг онцлоод, иргэдэд шинэ хувилбарын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулахыг зөвлөжээ.


С.Вэньбо шинэ хувилбар одоогийн хэрэглэж буй вакцинуудын үр дүнд нөлөөлөх эсэх тухайд хэлэхдээ, хувилбар вакцинуудын үүсгэж буй дархлаанаас зугтах чадвартай эсэхийг нь үргэлжлүүлэн хянан судлах шаардлагатай гэв.


Мөн Хятадын зарим компани “омикрон” хувилбарт зориулсан вакцины талаарх эхний шатны төлөвлөлтийг хэдийнээ эхлүүлсэн гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ