“Samsung” автомашинд зориулсан хиймэл оюун ухаант чипээ танилцуулжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-12-01 11:59:16

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн дунд дэвшилтэт чипний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгосын Samsung” компани автомашинд зориулсан гурван шинэ чип бүтээснээ танилцуулжээ.


Шинэ чипүүд нь өндөр нягтралтай видео контентыг татаж авахад шаардлагатай 5G сүлжээнд илүү хурдан холбогдох, автомашины "infotainment" системийг сайжруулах зорилгоор бүтээгдсэн гэж тус компани мэдэгдсэн байна.


"Ухаалаг автомашины технологи, түүний дотор зугаа цэнгэл, аюулгүй байдал, тохь тух нь зам дээр чухал үүрэг гүйцэтгэдэг болж байна" гэж “Samsung”-ийн салбаруудын нэгийнх нь төлөөлөгч Парк Жэ Хонг хэллээ.


Гурван чипинд нүүр царай, хэл яриа, дохио зангааг таних зэрэг тохиромжтой үйлчилгээг үзүүлэх хиймэл оюун ухаант хурдасгуур суурилуулсан болохыг тэрбээр онцолжээ.


Холбоотой мэдээ