Иргэдийн интернэт банканд халдаж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг цагдан хорьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-01 16:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уржнангаас эхлэн АНУ-аас иргэдийн интернэт банканд халдаж хохирол учруулсан Монгол Улсын иргэн "О"-г Америкаас албадан авчирч, цагдан хорьжээ.


Тодруулбал, уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн АНУ-аас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа монголчуудын интернэт банканд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан байна.


Түүнийг ЭЦА-аас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулжээ. Үүний дүнд уг этгээдийг АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ