Тель-Авив-дэлхийн хамгийн өртөг ихтэй хот

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-12-01 15:45:02

ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalem Post/. Их Британийн “Economist Group” компанийн шинжээчид дэлхийн 173 томоохон хотын амьжиргааны өртгийн талаарх судалгаагаагаа (Worldwide Cost of Living 2021) танилцууллаа. Энэ жил Израилын Тель-Авив хот амьдрах өртгөөрөө Парис, Хонконгийг ардаа орхиж, жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.


Өнгөрсөн онд Тель-Авив хот уг жагсаалтад Парис, Хонконг, Осака, Женев хотуудын дараа тавдугаарт орж байжээ. Харин энэ жил жагсаалтын эхэнд бичигдэх болсон шалтгаан нь удаан хугацаанд үргэлжилсэн валютын ханшийн өсөлт болон хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн үнэ өссөнтэй холбоотой байна. Өнгөрсөн онд хотын бараа, үйлчилгээний дундаж үнэ 1.9 хувиар өссөн бол энэ онд үндэсний мөнгөн тэмдэгтээр нь тооцвол 3.5 хувиар өсжээ.


Цар тахал дэгдсэнээс хойш Израилын шекелийн ам.доллартай харьцах ханш 10 орчим хувиар чангарсан байна. Сарын өмнө нэг ам.доллар өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс хойш анх удаа 3.04 шекелтэй тэнцжээ. 


Холбоотой мэдээ