Увсын Засаг даргаар Д.Батсайханыг уламжлахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-14 22:29:14

 Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит Анхдугаар хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө.

 Анхдугаар хуралдаанаар Увс аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батсайханыг томилуулахаар, Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь өргөн барихаар шийдэв.

 Д.Батсайхан нь 2004-2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар хоёр удаа сонгогдон ажилласан бөгөөд 2012 онд АТГ-т шалгагдаж, улмаар хоёр жил төрд ажиллахгүй байх, торгох ялаар шийтгэгдээд байсан юм. Түүний ялын хугацаа дуусаагүй байхад аймгийн Засаг дарга болгох нь зохисгүй хэмээн аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид эсэргүүцсэн ч цөөнх тул дэмжлэг хүлээж чадсангүй.

Түүнийг  Увс аймгийн Засаг даргаар сонгохоор 36 төлөөлөгч дэмжсэн бол 4 төлөөлөгч хурал орхиж гарлаа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ