Орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 729.7 тэрбум төгрөгийн ашигтай гарав

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-12-02 14:29:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөх цэвэр зээл 2.2 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 729.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.


Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 476.3 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 378.3 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр ихсэхэд татварын орлого 321.7 (33.8 хувь ) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ