Элсэн зуухад нөхөн сэргээлт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-15 12:45:13

  Азийн сангаас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Уул уурхайн яамтай хамтран “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төсөл хэрэгжүүлж, 9 аймгийн 17 газарт Бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна.

 Үүнд Увс аймгийн Тариалан сумын нутаг дахь Элсэн зуух хэмээх газар багтжээ. Нийтдээ 12 орчим га газраас 4.5 га-г сонгон авч нөхөн сэргээлтийн ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Тариалан сумын “Цахир хүзүүвч” ТББ ажиллаж байна. Тариалан сумын ЗДТГ-аас 6.2 сая, Увс аймгийн ЗДТГ-аас 3 сая, Азийн сангаас 9.2 сая, нийтдээ 20-иод сая төгрөгийн дэмжлэг авч нөхөн сэргээтийн ажлыг хийж байна.

 Гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрч орхигдсон газрын нөхөн сэргээлтийг орон нутгийн удирдлагаас дэмжиж, санхүүжилт хуваарилдаг болсноор эвдэрсэн газрыг нөхөн сэргээдэг дадал туршлага бүрэлдэж тогтворжихоос гадна хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдын байгаль орчны хариуцлага нэмэгдэж, байгаль хамгаалах үйлс болон сумын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг сайн жишиг бий болох юм.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ