“Англи хэлтэй Дорноговь” хөтөлбөр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-07 10:47:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Англи хэлтэй Дорноговь” зорилтот хөтөлбөр баталжээ.

Дорноговь аймагт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд болох газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, уул уурхай, ашигт малтмалд суурилсан боловсруулах үйлдвэрүүд барих эхлэл тавигдсан бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үүнийг дагасан ажлын байр олноор буй болох нөхцөл бүрдэж байна.

Тиймээс англи хэлний багш нарын болон иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн англи хэлний анги танхимыг тохижуулах, сурах орчныг бүрдүүлж ажиллахад  дээрх хөтөлбөрийн зорилго оршиж байна гэж албаныхан мэдээлэв.   

Холбоотой мэдээ