Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-12-07 12:13:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр энэ сарын 1-нд Америкийн Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Ө.Батбаяр америкийн ард түмэн, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


АНУ-ын Засаг захиргаа хамтын зорилтуудаа урагшлуулж, манай хоёр улсын хоорондын бат бэх, өнө удаан нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден тэмдэглэв.

Холбоотой мэдээ