УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг "Алтан соёмбо" одонгоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр Д.Тогтохсүрэнг Өвөрхангай аймгийн ИТХ-ын дээд шагнал “Алтан соёмбо” одонгоор шагналаа.
2000 оноос хойш аймгийн удирдлагын албан тушаалыг хаших хугацаандаа нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, ажиллах нөхцлийг бүрдүүлэх, аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан тодорхойлж, нийгмийн болон бусад салбарын уялдаа холбоог өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хөгжүүлж, 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014 онуудад аймгаа улсын тэргүүний аймаг болгож чадсан удирдлага зохион байгуулалтын амжилтыг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнажээ.
Өвөрхангай Б.Батчимэг