"Алтан бийр-35" яруу найргийн наадам боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-07 14:14:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Дорноговийн зохиолчдын "Алтан бийр-35" яруу найргийн наадам боллоо.

“Алтан бийр” наадмыг 1987 жилийн тэртээ анх Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

Энэ жилийн наадмын тэргүүн байрт Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Эрдэнэдалай, дэд байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Лхагвадорж, гутгаар байрт яруу найрагч Д.Батсүрэн, тусгай байрт яруу найрагч Н.Энхтулга, О.Алтангэрэл нар шалгарлаа.

Наадмын үеэр "Утга зохиолын төлөө" шагналаар яруу найрагч Х.Болдбаатар, М.Чулуун нар, МЗЭ-ийн 90 жилийн ойн медалиар яруу найрагч Д.Норов, Л.Сандуй, Ш.Баатар, Д.Эрдэнээулай нар шагнуулав.

Яруу найргийн наадмыг Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвөөс МУСГЗ А.Эрдэнэ-Очирын нэрэмжит Дорноговь аймгийн Төв номын сан, Монголын Зохиолчдын "Хурмаст тэнгэр" төвтэй хамтран зохион байгуулсан аж.

Холбоотой мэдээ