Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргийг илрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэмт хэрэг энэ оны 11 дүгээр
сарын байдлаар 26 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46.3 хувиар буурсан эерэг
үзүүлэлттэй байна.
Гэвч иргэдийн идэш хоолоо бэлтгэх үеэр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг учраас “Мал, мах- 2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд хяналтын таван пост, хөдөлгөөнт найман эргүүлийг ажиллуулж, гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Аймгийн Цагдаагийн газраас өнөөдөр бусдын 11 тооны малыг хулгайлан
тээвэрлэж явсан гэмт этгээдийн үйлдлийг илрүүлж, хохирогч
иргэнд хулгайлагдсан малыг хүлээлгэн өгчээ. Малчдыг малаа байнгын хариулгатай
байлгаж, мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг тус
байгууллагаас анхааруулж байна.