“Гэм зэм” жүжиг амралтын өдрүүдэд ахин тоглогдоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2021-12-09 15:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Оросын шинжлэх ухаан, соёлын төв болох “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулж нээлтийг нь Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” нэрт жүжгээр хийсэн билээ. Сонголтын хувьд гэвэл Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгосон нь энэ юм.


Уг жүжгийн найруулагчаар М.Батболд, жүжгийн зохиолчоор яруу найрагч, судлаач Я.Баяраа нар ажилласан бөгөөд жүжиг нээлтээ хийснээс хойш 14 дахь удаагаа тоглогдоод байна. Мөнхүү энэ сарын 10-нд хаалтаа хийх байсан боловч үзэгчдийн хүсэлтээр 11, 12-нд дахин тоглогдохоор боллоо. “Гэм зэм” нь Монголд тоглогдож байсан театрын бүтээлүүд дотроос үзэгч, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ, эерэг сэтгэгдлийг авсан бүтээл хэмээн судлаачид дүгнэж буй. Монголчууд театрт хайртайгийн баталгаа нь энэхүү “Гэм зэм” жүжиг билээ.


 

Холбоотой мэдээ