Сэлэнгэ аймгийн наадам өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-15 17:03:08

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, Монгол түмний Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.

Аймгийн наадам өглөө 11.00 цагт цэрэгжсэн байгууллагуудын жагсаалаар эхэлж, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор үргэлжилсэн. Наадмыг нээж аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сэлэнгэ түмэндээ хандаж үг хэллээ. Сэлэнгэ аймгийн наадамд улсын арслан н.Бүрэнтөгс, н.Азжаргал, Улсын гарьд н.Доржсамбуу, Улсын харцага н.Уламбаяр, Б.Одгэрэл нарын улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ