Жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ Өмнөговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-10 15:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо УАШТ-ийг зохион байгуулна.


Тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болох бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн БТСГ, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн Жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл Энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашимер компани хамтран зохион байгуулах юм.



Холбоотой мэдээ