Улаанбааатарт 10-12 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, говь, талын
нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн байна.
2021 оны 12 сарын 11-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын
мэдээ: Багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с. 14 хэм хүйтэн байна.
2021 оны 12 сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн
хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нийт
нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр
18-23 хэм, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар 14-19 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм
хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм
хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын
13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын
нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун
аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,
явган шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22
хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө
9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм,
бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.