Чулуут суманд шүлхийн голомт тэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-13 17:27:22

Архангай /МОНЦАМЭ/. Чулуут сумын Өлзийт гол, Хүрэм багийн нутагт энэ сарын 3-наас хойш 14 өрхийн 791 мал шүлхийгээр өвчлөөд байна. 

Тэгвэл өнөөдөр буюу 12-р сарын 13-нд Хайрхан багийн Цохиотод мөн 22 үхэр өвчилжээ. Голомтод малын эмч нар ажиллаж, вакцин хийж байна. 

Сумын Онцгой комиссоос иргэд, малчдыг багаас сум руу болон баг хоорондын хөдөлгөөнөө өвчлөл зогсох хүртэл хязгаарлахыг уриалжээ.

Мөн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот, Зураа, Бор өлөн, Баянхөндий зэрэг газруудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, сумын Засаг даргын захирамжаар Хануй багт хорио цээрийн дэглэм тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа тухай мэдээллийг дээрх сумдын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ