Ахлах дасгалжуулагч Масэ Шүичиг хүндэтгэн үдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-15 10:48:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний  шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Масэ Шүичи 2021 оны 4 дүгээр сараас томилогдсон билээ. Цар тахлын хүнд цаг үед ДАШТ-2022 болон ААШТ-2023 оны урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж, мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд цахимаар сургуулилтыг хийлгэн амжилттай оролцуулсан юм.


МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлэг гардуулан баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол Улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.



Япон мэргэжилтэн Масэ Шүичи дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас тус ажлаа өгч байгаа юм. Тэрбээр Монголд цөөн хоногийн хугацаанд ирж, МХБХ-ны клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж, мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм.


Монголын хөл бөмбөгт хайртай хэн бүхний нэрийн өмнөөс ахлах дасгалжуулагч Масэ Шүичид цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг МХБХ-ноос хүслээ.

Холбоотой мэдээ