Хөлбөмбөгийн шигшээ багийн шинэ дасгалжуулагчийг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-17 12:13:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы хөл бөмбөгийн холбооноос Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар 57 настай Оцүка Ичирог томилсноо зарлалаа.


“Asia Contribution Project” төслийн хүрээнд Японы хөлбөмбөгийн холбооноос, Монголын хөл бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг хариуцан ажиллаж байгаа юм.


Монголын шигшээ багийг удирдаж байсан япон мэргэжилтэн Шюүичи Масэ эрүүл мэндийн улмаас Японд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаа өгсөн. Монголын талаас дахин япон мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн тул ийнхүү шинэ мэргэжилтэн ирэх болжээ. Шинэ дасгалжуулагч Оцүка Ичиро 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 1 жилийн гэрээ байгуулаад байгаа аж.  

Холбоотой мэдээ