1тн лааз, 3тн хуванцар ангилан ялгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 20:04:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ онд 1тн лааз, 3тн хуванцар ангилан ялгасан байна.

Тус сумын хэмжээнд 1242 удаагийн ачилтаар 10764тн хог хаягдал төвлөрүүлэн ажилласан байна. Энэхүү ажлыг Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны 18 жолооч, ачигч нарынхаа хамтаар нугалсан ажээ. Уг хог хаягдлаас  1тн лааз, 3тн хуванцар, 7,5тн төмөр ангилан ялгаж багцлах ажлыг зохион байгуулсан байна. 

Ташрамд, өнгөрсөн оны жилийн эцсийн хүн амын тооллогоор тус  суманд 8599 өрхийн 27858 иргэн байна гэсэн статистик мэдээлэл байгаа юм. 

Холбоотой мэдээ