БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-23 10:56:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 25, 26, 28, 29-ний нислэгээр тус улс руу богино хугацааны визтэй хүн зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг МИАТ компани мэдээлэв.


Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин 3-дагч улс руу зорчих транзит зорчигч

-БНСУ-ын иргэд

-F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд

-F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч

-А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ бүхий гэр бүл байна гэжээ. 


МИАТ ХК мэдээллийн төв 11 333 999

Email: cc@miat.com, seoul@miat.


Улаанбаатар дахь гэрээт борлуулагч агентууд:

Airtrans: 1133-3333

Airlink: 1800-1818

Airmarket: 7010-5050

Airexpress 99037950

Airticket: 7777 4000

Tapatrip: 7515 4444

Airexpert travel: 310910, 320910


МИАТ ХК Хэрэглэгчийн үйлчилгээ:

Утас: 70049967

Email: customerservice@miat.com

Холбоотой мэдээ