Өлгий хотын төв талбайд "Мөсөн хотхон" байгууллаа

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-26 16:12:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг угтан Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас санаачлан Өлгий хотын төв талбайд "Мөсөн хотхон" байгууллаа. Мөсөн хотхон нь тэшүүрийн талбай, гацуур мод, 12 жилийн амьтдын болон хүүхэлдэйн кино, үлгэрийн баатруудын мөсөн баримал зэргээс бүрдэх бөгөөд эдгээрийг албан байгууллагууд өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан босгосон байна.