Чөлөөт бөхийн холбоо 60 жилийн түүхт ойгоо тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны 60 жилийн түүхт ойн ёслол өчигдөр /2021.12,27/ "Баянгол" зочид буудалд болж, тус холбооны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцов.
МЧБХ-ноос
"Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяад
10 сая төгрөг, "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт
ОУХМ Төмөр-Очирын Тулга, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Баатаржавын Шоовдор, Эрхэмбаярын
Даваачимэг, Энхбатын Гантуяа, Долгоржавын Отгонжаргал нарт 5 сая, 23 хүртэлх
насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү, Энхсайханы Дэлгэрмаа,
залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Батбаатарын Энхзул, хүрэл медальт Мөнхбатын
Мөнхгэрэл нарт 2.5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгөв.
МЧБХ-ны дээд шагнал "Ялалт" одонгоор гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат тамирчин Б.Одончимэг, Б.Оюунсүрэн, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнхүү нарыг шагналаа.
Энэ үеэр зарим ахмад тамирчид, багш, дасгалжуулагчийг МҮОХ болон нийслэл хотын шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал, нийслэлийн "Хангарьд" одонгоор П.Сумъяа, А.Цэдэнсодномыг, Нийслэлийн хүндэт тэмдгээр Ч.Гочоосүрэн, М.Лувсан-Иш, Д.Ганцагаан, П.Ганболд, Т.Батчулуун, Ш.Рагчаа, Б.Жавхлантөгс нарыг шагнав.
Мөн МҮОХ-ны "Алтан-Очир" одонгоор Ч.Чойнхор, Ло.Энхбаяр, Л.Бадарч, Х.Амараа, "Олимпын алдар" одонгоор Д.Мягмар, Ж.Дамдинсүрэн, Ж.Бор, Л.Энхбаяр, Б.Идэрсайхан, О.Цэрэнбатаа нарыг шагнаж урамшуулав.