Дэлхийн өвийн жагсаалтад дөрвөн шинэ газрыг бүртгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-18 14:47:49

ИСТАНБУЛ. /Kazinform/. НҮБ-ын соёлын асуудал эрхэлсэн агентлаг болох ЮНЕСКО-гоос Дэлхийн өвийн жагсаалтад Антигуа ба Барбуда, Бразил болон Энэтхэг дэх дурсгалт газрууд болон өөр долоон улсад байрлах уран барилгуудыг бүртгэн авчээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос соёлын болон биет өв болох газруудыг бүртгэдэг тус жагсаалтад шинээр нэмэгдсэн газруудыг дурдвал - “Le Corbusier”-ын үндэстэн дамнасан уран барилгын цуврал дурсгалт газрууд, Антигуа ба Барбуда дахь Антигуа хөлөг онгоцны засварын газар болон түүнтэй холбоотой археологийн дурсгалт газрууд, Бразил дахь Пампула орчин үеийн чуулга, мөн Энэтхэг дэх “Khangchendzonga” хэмээх Үндэсний парк зэрэг газрууд багтсан байна.

Эдгээр дурсгалт газруудыг дээрх жагсаалтад бүртгэн авах шийдвэрийг 7 дугаар сарын 10-нд Туркийн Истанбулд нээгдсэн Дэлхийн өвийн хорооны 40 дүгээр чуулганы явцад гаргасан ажээ. Тус чуулга уулзалт нь бямба гарагт болсон Туркийн засгийн газрыг түлхэн унагах гэсэн оролдлогын улмаас өчигдөр түр завсарласан гэж НҮБ-ын мэдээллийн төвөөс мэдэгджээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ