Тивийн АШТ-д оролцох тамирчдыг сорил тэмцээнээр тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-04 14:44:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 2022 оны 4 дүгээр сард болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг МЧБХ-ноос Азийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулна.


Энэхүү тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг МЧБХ-ноос нэгдүгээр сарын 12-14-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт зохион байгуулах юм. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдийг шалгаруулна.



Холбоотой мэдээ