Эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын 27-31-нд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгасан байна.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн
хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах
саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан
шалгаж байна.
Мөн эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын
ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг
харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн
шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 500 хэрэг шалгагдаж байна.