Нийт бэлчээрийн 50 хувь нь тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-05 12:49:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 50 хувь нь тааруу байна.
Өвөлжилтийн хувьд нийт бэлчээрийн 20 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг, 50 хувь нь тааруу байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Тус аймагт жилийн эцсийн мал тооллогоор 2,5 сая толгой мал тоолуулж, өмнөх оноос 12,7 хувь буурсан мэдээтэй байна. Өнгөрсөн онд 250,4 мянган толгой төл бойжуулж, 129,7 мянган толгой мал зүй бусаар хорогдож, 152,8 мянган толгой малыг хүнсэнд, 408,5 мянган толгой малыг зах зээлд борлуулсан байна.
Мал аж ахуйн салбарын бэлчээрийн хүрэлцээ хангамж 80 хувьтай байгаа гэж үзэж байгаа аж. Малчдын бэлтгэсэн тэжээлийн хэрэгцээ хангамж 60,6 хувь, аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 96,3 хувь, худаг уст цэгийн хүрэлцээ хангамж 82,5 хувьтай байна. Мөн усаар хангагдсан өрх 81,9 хувь, малын хашаа хорооны хангамж 91,3 хувь, малчин өрхийн бэлтгэл 88,8 хувь болж, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүнгээр 84,6 хувьтай ханган биелүүлсэн байна.
Холбоотой мэдээ