46 ширхэг хүлэмжийг тариалан эрхлэгч нарт нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-18 20:10:54

Өмнөговь аймагт газар тариалан эрхэлдэг иргэдээ дэмжиж ажилладаг бөгөөд энэ жил "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-д 150 сая төгрөгийн  өртөг бүхий "Оюу хүлэмж" төслийг дэмжжээ.

 Энэ сарын 8-нд нээлттэй тендер зарлаж хуулийн хугацаанд буюу 8 дугаар сарын 4-нд уг тендерээ нээх аж. Дээрх төслийн хүрээнд 46 ширхэг хүлэмж 1 тоннын багтаамжтай усны савны хамтаар аж ахуй эрхлэгч нарт хүргэхээр төлөвлөж байна.

Ингэснээр хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлж, хүнсний ногооны хэрэглээг дотооддоо 35-40 хувьд хүргэх боломжтой гэнэ.

"Үнэлгээний хорооны хурлаар дэмжигдсэн аж ахуй нэгж байгууллагатай захиалагч гэрээ байгуулан, хүлэмжийг хүлээн авч сумдад хувиарлах юм" гэж тус аймгийн ХХААГ-ын Хүнс, Газар тариалангийн хэлтсийн дарга Б.Энхбаатар ярилаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ