Хар хорхойн нүүдэл ихсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-18 20:44:04

Өмнөговь аймагт хар хорхойн нүүдэл их байгаа талаар хөдөө орон нутгийн иргэд мэдээлж байна. Хэдийгээр малчин иргэдийн амьдралын хэв маягт хорхойн нүүдэл саад болохгүй байгаа ч ирэх цагийн өнгө хэмээн нутгийн иргэд хэлж байгаа юм.

Ган, зуд гэдэг нь их хэмжээний цас орох, бороо хургүй байхаас гадна ямар нэгэн амьтдын нүүдэл ч ирэх цагийг муугаар зөгнөдөг гэж нутгийн өндөр настнууд ярьж байна. Энгийн үед хааяа аргалын дор харагддаг хар хорхойг сайны дохио гэж үзэхгүй байгаа юм.

Хар хорхойн нүүдлээс болж зарим жуулчны гэр баазуудад жуулчид хоноглохоо больж орлогыг нь хаах болжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ