Монголын футзаалны шигшээ Япон, БНХАУ-ын багуудтай нэг хэсэгт оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-07 09:08:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны "Азийн футзаалны цом"-ын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдсан байна.


Энэхүү сугалаагаар Монголын футзаалны үндэсний шигшээ баг Япон болон БНХАУ-ын шигшээ багуудтай Зүүн бүсийн А хэсэгт бичигдлээ.


Урьдчилсан шатны тоглолтууд 4 дүгээр сарын 1-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд байршил хараахан тодорхой болоогүй байгаа аж.

Холбоотой мэдээ