Жүдочид “Champions camp” баазад бэлтгэлээ базааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-07 10:01:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын цуврал тэмцээнд оролцохоор Төв аймгийн Батсүмбэр суман дахь “Champions camp” баазад сэргээлтийн бэлтгэлээ базааж байна.


Бэлтгэл хийх нөхцлөөр бүрэн дүүрэн хангасан “Champios camp” баазын ерөнхий захирал Н.Батсайханд Монголын жүдо бөхийн холбоо болон шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид талархалаа илэрхийлж байна. Үндэсний шигшээ багийн хүчээ сорих эхний цуврал Португал улс Одивелас хотноо 1 дүгээр сарын 28-30-нд Гран при тэмцээн хүлээж байгаа юм.





Холбоотой мэдээ