Дуудлага худалдаагаар 21.9 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудад ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдийг борлуулах дуудлага худалдаа болов.
Дуудлага худалдаагаар аймгийн Цагдаагийн газар, “Дархан Ус суваг” ХК, “Дархан Бизнес инкубатор төв”, НААҮГ, Нэгдсэн Эмнэлэг зэрэг 10 байгууллагын 14 тээврийн хэрэгсэл болон Орхон сумын “Цагаан худаг”-ийн барилгыг дуудлага худалдаанд оруулахаар зарлажээ. Эдгээрээс “Цагаан худаг”-ийн барилга, УАЗ-31512, УАЗ-396252, тоёото чезерь, соната-6, Ленд крузер-100 зэрэг таван тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанд оролцогчид худалдан авч нийт 21.9 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэв.Энэ удаагийн дуудлага худалдаанд зарагдаагүй тээврийн хэрэгслүүдийн дуудлага худалдаа хуулийн дагуу ирэх сард болно гэж аймгийн ОНӨА-наас мэдээллээ.
Б.Норовсамбуу