Долдугаар сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-19 09:19:39

11.00 цагт Баянгол Зочид буудалд Дархан хотод 10мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

11.00 цагт Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдаж, Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.

11.00 цагт "Монгол ньюс"-ийн мэдээллийн төвд нэр бүхий УИХ гишүүн хүний амь хохироосон талаар өмгөөлөгч Г.Батбаяр мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монголын шигшээ багийн тамирчдад TEAM MONGOLIA брэнд хувцас гардуулах талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа  СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт ажиллана.

Холбоотой мэдээ