Хацү башёг их аварга Тэрүнофүжи даваагаар эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2022 оны эхний тэмцээн болох Хацү башё ням гарагт Токио хотноо эхэлж, энэ өдрийн барилдаанд 73 дахь их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшёотой учраа таарч түүнийг хатакикоми мэхээр хаяснаар эхний даваагаа авлаа.
Хацү башёд Тэрүнофүжи
түрүүлбэл шинэ аварга 3 башё дараалан түрүүлсэн 1919 оны Точигиямагийн рекорд амжилтыг
103 жилийн дараа давтах юм байна.
Энэ өдрийн барилдаанд озэки
Такакэйшо, Вакатакакагэ /М-1/-тэй учраа таарч түүнийг ошидаши мэхээр давсан бол озэки Шодай, Кирибаяма Б.Лхагвасүрэн /Маэгашира-1/-тэй барилдаж түүнийг котэнаге
мэхээр хаяснаар арслангууд башёг даваагаар эхлүүллээ.
Харин Ичиножёо А.Ичинноров
/М-2/ Сэкивакэ Таканошёотой учраа тааран түүнийг ёрикири мэхээр давсан бол Тамаваши
Б.Мөнх-Оргил /М-3/ Комүсүби Мэйсейтэй барилдаж түүнийг ошидаши мэхээр унагаснаар 1 даваатай болов.
Хацү башёгийн эхний өдрийн
барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/, Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ нар
хоорондоо таарч барилдан Хошёорюү сотогаке мэхээр өрсөлдөгчөө давлаа.