Үндсэн хуулийн өдөрт зориулсан “АХА” тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-01-12 16:03:18

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн ИТХ, ЗДТГ хамтран Төрийн алба хаагч болон иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулжээ.

Тэмцээнийг Монгол Улсын Үндсэн хууль, МУЗЗНДНТУТХ, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд танин мэдэхүйн сэдвийн хүрээнд өрнүүлжээ.

“АХА” тэмцээнд нийт 86 иргэн, албан хаагч оролцож мэдлэгээ сориход тэргүүн байрт аймгийн Мал эмнэлгийн газрын хүнс хөдөө аж ахуйн мал үржлийн албаны дарга А.Баярмаа шалгарсан бол дэд байрт аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Занабазар, гутгаар байрт Боржигин өв музей”-н бичиг хэргийн ажилтан Д.Цолмон нар шалгарав.

Одоогоос 30 жилийн тэртээ баталсан Үндсэн хууль бол Монголын нийт ард иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх зэрэг бүх боломжийг нээж өгсөн "Эцэг" хууль бөгөөд монгол хүн бүр Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгыг сайтар мэдэж байх ёстой гэж албаныхан онцлов. 

Холбоотой мэдээ