Б.Болорцэцэгийг аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, Хөтөлбөрийн
чанарын удирдах ажилтан Н.Өлзиймаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Дэлхийн Зөн Монгол” ОУ-ын байгууллагын Баян-Өлгий аймгийн Орон
нутгийн хөтөлбөрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн Засаг дарга Д.Бауыржан тус байгууллагын орон нутгийн хөгжилд оруулж буй
хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж Б.Болорцэцэгийг Баян-Өлгий аймгийн
“Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
“Дэлхийн Зөн Монгол” ОУ-ын байгууллага нь тус аймагт 2004 онд анх “Малчдын
амьжиргааг дэвшүүлэх төсөл”-өөр үйл ажиллагаагаа эхэлж, эдүгээ 15 дахь жилдээ
ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
13 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
17 цаг