Коронавируст халдварын 2751 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2022-01-16 11:05:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр коронавируст халдварын 2751 тохиолдол шинжилгээгээр батлагдаж, нэг хүн нас барав.


Үүнээс Улаанбаатар хотод 1886, хөдөө орон нутагт 865 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 141, Сэлэнгэ аймагт 120 тохиолдол бүртгэгджээ. 


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7041 хүний 2080 хүний биеийн байдал хөнгөн, 4147-гийнх нь хүндэвтэр, 768  нь хүнд, 46 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 30604 хүн байгаа аж. 


Холбоотой мэдээ