Назарбаевын хүргэн бизнес эрхлэгчдийн үндэсний танхимын тэргүүний албан тушаалаасаа огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-17 12:05:00

АЛМАТЫ. /RIA Novosti/. Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын дунд охин Динарагийн нөхөр Тимур Кулибаев бизнес эрхлэгчдийн "Атамекен" үндэсний танхимын тэргүүлэгчдийн даргын албан тушаалаас огцорч буйгаа мэдэгджээ.


“Өнөөдрөөс эхлэн би “Атамекен” бизнес эрхлэгчдийн үндэсний танхимын тэргүүлэгчдийн даргын ажлаа өгөхөөр шийдлээ” гэж тэрбээр тус танхимын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ бичсэн байна.


Кулибаев мэдэгдэлдээ, хамтран ажилласан хамт олондоо талархал илэрхийлж, ажлынхаа үр дүнг дүгнэжээ. Тэрбээр огцрох болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.


Тэрбээр эхнэрийн хамт Казахстаны томоохон банк болох Ардын банкийг эзэмшдэг аж.  


Нэгдүгээр сарын 15-нд мөн "Самрук-Казына" үндэсний баялгийн сангаас "Казтрансойл" компанийн тэргүүн Димаш Досанов, "КазакГаз" үндэсний компани” (хуучнаар КазТрансГаз) ХК-ийн тэргүүн Кайрат Шарипбаев нарыг албан тушаалаас нь огцруулсныг мэдэгджээ. Эхнийх нь Назарбаевын бага охин Алиягийн нөхөр бол хоёр дахийг нь Казахстаны хэвлэлүүд том охин Дарига Назарбаевагийнх нь хоёр дахь нөхөр гэж бичиж байна.

Холбоотой мэдээ